Улаанбаатарт өдөртөө 1 градус дулаан байна

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхитай хүйтэн байх тул зам, даваа, гүвээ халтиргаа гулгаатай байхыг онцгойлон  анхааруулж байна.

2020 оны 10 дугаар сарын 02ы 08 цагаас 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.  

Салхи  их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, Их нууруудын хотгор болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 1-3 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)