Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна.

2020 оны 11 дүгээр сарын 02ы 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 1-3 градус хүйтэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)