Хятад улсад төрийн өмчит компанийн даргыг авлигын хэргээр цаазлав

Төрийн өмчит Чайна Хауронг Ассет Мэнэжмэнт компанийн тэргүүн асан Лай Сяомин авлига авсан, хөрөнгө шамшигдуулсан, олон эхнэр авсан хэргээр цаазлуулсан болохыг БНХАУ-ын Төв телевиз мэдээлжээ.

Шүүхийн тогтоолыг 1 дүгээр сарын 29-ний өдөр гүйцэтгэсэн байна. Тогтоол гүйцэтгэхийн өмнө түүнийг төрөл төрөгсөдтэй нь уулзуулжээ.

Цаазлах шийдвэрийг 1 дүгээр сарын сарын 5-ны өдөр гаргасан юм. Түүнийг 25 сая гаруй юань буюу 3.9 сая ам.долларийн хөрөнгө шамшигдуулсан, 1.79 тэрбум юань  буюу 280 сая орчим ам.долларийн хээл хахууль авсныг шүүхээс тогтоожээ. Түүнчлэн авааль эхнэрээсээ гадна олон эмэгтэйтэй хамтран амьдарч байсныг илчилсэн байна.

Сяоминийн гэрт нэгжлэг хийх явцад хээл хахуульд авсан бэлэн мөнгөө хийсэн төмөр хайрцаг олдсон талаар өмнө нь мэдээлсэн бөгөөд уг хайрцагт нийт 200 сая юань бэлнээр байжээ.

Тэрээр хахуульд авсан мөнгөө байрандаа авчирч хадгалж байсан тухайгаа мэдүүлсэн байна. Сяомингийн хэлж буйгаар хээл хахууль авах түүний хувьд хятадын жирийн иргэд сүлжээ дэлгүүр орохтой адил энгийн зүйл байжээ. Мөнгөө үрэлгүй хүүхэддээ зориулан хадгалж байснаа тэрээр хүлээсэн байна.

Эх сурвалж: lenta.ru/news

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)