Гималайн мөсөн гол хайлж, тосгод үерт автав

Гималайн нуруун дахь мөсөн гол хайлж үерлэн, Энэтхэгийн Уттаракханд мужийн хойд нутагт онц байдал зарлалаа. Гамшгийн улмаас есөн хүн амь үрэгдэж, 140 хүн сураггүй алга болсон байна. Үерийн улмаас Алакнанда тосгоны усан цахилгаан станц сүйрч, Дхулигангад баригдаж буй үйлдвэрийн барилга нуржээ. Эрэн хайх, аврах ажиллагаанд 2000 гаруй цэрэг оролцсон байна. Уттаракханд мужийн цагдаагийн газрын дарга Ашок Кумар “Ганга мөрний хөндийн оршин суугчдад цаг алдалгүй сэрэмжлүүлэг өгч, аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлсэн” гэсэн байна. Нанда, Деви голын мөс хайлсныг мэргэжилтнүүд дэлхийн дулааралтай холбон тайлбарлалаа.

Гималайн уулсаас авдаг энэ хоёр мөсөн гол нь Ганга мөрөнд цутгадаг. Гималайн бүс нутагт хэд хэдэн голын цутгал дээр усан цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлдэг аж. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Оршин суугчдын аюулгүй байдлын төлөө залбирч байна” гэж цахим хуудастаа бичжээ. Уттаракханд 2013 онд аадар бороо орсны улмаас хөрсний нуралт, үер болж олон мянган хүн амиа алдсан аймшигт гамшиг болсон билээ. Мөн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон твиттертээ “Бид Энэтхэг улстай эв санааны нэгдмэл байр суурьтай байгаа бөгөөд шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн” хэмээн жиргэжээ.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Гималайн нурууны мөсөн гол, мөнх цэвдгийн гуравны хоёр нь эрчтэй хайлж байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. Дэлхийн жилийн дундаж температур цельсийн 1.5 хэмээр нэмэгдэхэд буюу энэ зууны эцэс гэхэд манай гаргийн хамгийн өндөр нурууны мөнх цэвдгийн гуравны хоёр нь бүрэн хайлж, үгүй болно гэж судлаачид тооцоолжээ. Энэ нь Гималай орчмын бүс нутагт аж төрдөг 1.6 тэрбум хүний ахуй амьдралд нөлөөлнө гэсэн үг юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Махатма Сингх (139.5.217.68)

    2021-02-21

    Эвий муусайн халтарууд минь уг нь шороон түмэн олуулаа юмсан ямар ч үйлтэй лайтай халтарууд вэ? бидэн бурхны хараал хүрчээ за яахав даваад гарахын төлөө залбирьяа