Ирэх 4-5 дугаар сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байна
- 2021-03-21
- Цаг агаар
- 0

Энэ сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах, 19, 20-нд ихэнх нутгаар хүйтрэх урьдчилсан мэдээтэй байна.
Ирэх 4-5 дугаар сард агаарын дундаж температур зүүн болон говийн аймгуудаар олон жилийн дунджаас дулаан байх бол бусад нутгаар дунджийн орчим байх, хур тунадасны хувьд Хангайн нуруу болон Их нуруудын хотгороор олон жилийн дунджаас бага, 5 дугаар сард төв, зүүн болон говийн бүсийн зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Мөн 4 дүгээр сард ихэнх нутгаар хүчтэй салхилж, салхины хурд зарим газраар 15 м/с–ээс дээш болж ширүүсэн шороон шуурга шуурах болзошгүй бөгөөд 5 болон 6 дугаар сарын эхээр хуурайшил ихтэй байх төлөвтэй байгаа тул аймгийн хэмжээнд болзошгүй эрсдэлийг бууруулах, хүчтэй салхи шуурга, цаг агаарын аюулт үзэгдлийг иргэдэд эрт зарлан мэдээлэх ажлыг эрчимжүүлж, гамшгийн дараах сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах шаардлагатай байгаа аж .

Сэтгэгдэл (0)