ЭМЯ: Шинээр 1015 хүнд халдвар илэрч, 7 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд сорьцод шинжилгээ хийснээс 1015 хүнд халдвар илэрчээ.

Ийнхүү Монголд улсад бүртгэгдсэн халдварын тоо 40396 болж байна. Шинэ тохиолдлуудын 998 нь дотоодын халдвар бөгөөд 895 тохиолдол нь Улаанбаатар хотод, орон нутагт 103 хүн халдвар авчээ.

Түүнчлэн 16 тохиолдол зөөвөрлөгдсөн бол эмнэлгээс шалтгаалах халдвар нэг гарчээ. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид19-ийн халдвартай долоон хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 126 болж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1401 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 24333 боллоо.  

Халдварын улмаас 4869 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн - 2,717
Хүндэвтэр - 1,545
Хүнд - 486
Маш хүнд - 121 хүн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай