Түгээмэл тархацтай ашигт малтмалтай холбоотой 30 зөрчил бүртгэгджээ
- 4 цаг 38 мин
- Байгаль орчин
- 0

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газраас 2026 оны эхний хагас жилийн байдлаар байгаль орчны хяналт, шалгалтаар нийт 3,451 зөрчил илрүүлснээс 1,988 зөрчлийг арилгуулсан.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 230-аар нэмэгдсэн дүн юм.
2026 оны есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд байгаль орчинтой холбоотой 1,790 зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Үүнийг холбогдох чиглэлээр нь авч үзвэл

-
Байгаль орчны үнэлгээ 417,
-
Ан амьтан 411,
-
Хог хаягдал 211,
-
Тусгай хамгаалалттай газар нутаг 160, Ус ашиглалт, хамгаалалт 138,
-
Ойтой холбоотой 117,
-
Байгалийн ургамал 24,
-
Газрын хэвлийтэй холбоотой 109,

Түгээмэл тархацтай ашигт малтмалтай холбоотой 30 зөрчил тус тус бүртгэгдсэн байна.
Байгаль орчны хяналт шалгалтыг зөвхөн зөрчил илрүүлэх, хариуцлага тооцохоор хязгаарлахгүй, илэрсэн зөрчлийг бодитоор арилгуулах, байгаль орчинд учрах эрсдэлийг бууруулах, өгсөн үүрэг шаардлагын хэрэгжилтийг дахин хянахад чиглүүлэн ажиллаж байгаа юм.

Хяналт шалгалтын явцад 24,649 ширхэг ан амьтан, мод, байгалийн ургамал болон бусад эд зүйлсийг хураан авч холбогдох байгууллагад шилжүүлж, гэмт хэргийн шинжтэй 62 үйлдэл, шүүхээр шийдвэрлүүлэх 15 асуудал, бусад салбарын байгууллагаар шийдвэрлүүлэх шаардлагатай 153 асуудлыг харьяаллын дагуу шилжүүлжээ.

Сэтгэгдэл (0)