Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.10.08) бүртгэгдсэн Булган аймгийн Сайхан суманд гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 62 дугаар анги, хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн 0198 дугаар анги, сумын мэргэжлийн анги, тухайн газар нутагт зорчиж явсан иргэд оролцож байна.

Сүүлийн өдрүүдэд ой, хээрийн түймрийн дуудлага нэмэгдэж байгаа тул намрын хуурайшилттай энэ өдрүүдэд иргэд та бүхнийг ой, хээрт явахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)