Тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх асуудлаар хэлэлцлээ
- 2021-05-24
- Нийгэм
- 0

Салбар дундын эмнэлзүйн кохорт судалгааны үр дүнгийн тайлангын хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр Монгол улсад тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх асуудлаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмон, АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэнгийн захирал асан анагаах ухааны доктор Л.Баттүвшин болон эрдэмтэн багш нар оролцсон. Монгол улсад 36 жилийн дараа буюу анх удаа салбар дундын эмнэл зүйн кохорт судалгааг өнгөрсөн оны 05 дугаар сараас эхлүүлжээ.
Энэхүү судалгаанд 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, өрхийн анагаах ухаан, эмэгтэйчүүд, сэтгэцийн эрүүл мэнд, мэдрэл, нүүр ам судлал, дотоод шүүрэл зэрэг тус тус баг бүрдүүлж, 9 аймаг 8 дүүргийн иргэдийг хамруулсан байна. Эхний шатанд 2100 гаруй хүний судалгааны үр дүнг олон улсын болон дотоодод зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурлуудаар хэлэлцүүлэхээс гадна дотоодын эрдэм шинжилгээний эрүүл мэндийн чиглэлийн сэтгүүлүүдэд 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, импакт фактор бүхий сэтгүүлд 6 эрдэм шинжилгээний өгүүлэл одоогийн байдлаар нийтлэгдээд байгаа юм байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 91.2 хувьд эрүү нүүрний гажиг, 80 орчим хувьд нь нойрны эмгэгтэй нь тогтоогдсон зэрэг олон шинэлэг судалгаа хийгдсэн бна. Тиймээс нийт судалгаанд хамрагдсан хүн амаас эрүү нүүрний гажиг болон нойрны эмгэгтэй давхцсан хүмүүсээ түүж авч нарийн мэргэжлийн оношилгоонд хамруулах 2-р шатны судалгаа эхлэхэд бэлэн болж байна.

Манай улсын хувьд тархи судлалын шинжлэх ухааны судалгаа шинжилгээний асуудалд харьцангуй хоцрогдолтой байгааг оролцогчид онцолж байсан. Тиймээс энэ чиглэлд анхаарах цаг нь болсон төдийгүй холбогдох байгууллагууд хамтран санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. Мөн тархи судлалын чиглэлээр үндэсний боловсон хүчин бэлтгэх асуудлыг бодлого, төлөвлөгөөтэйгээр холбогдох сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулах шаардлагатай гэх саналыг дэвшүүлэв. Түүнчлэн гадаадын тархи судлалын тэргүүлэх хүрээлэн лабораториудын дэмжлэгийг авах шаардлагатайг онцолж байв.
XXI-р зуунд Тархи судлалын шинжлэх ухааныг дэлхийн тэрг лэхүү шинжлэх ухаанаар тодорхойлоод байна. Энэ нь тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх шаардлага, хэрэгцээ байна гэдгийг нотолж байгаа бөгөөд дэлхийн улс орнууд тархи судлалыг хөгжүүлэх талаар төрийн бодлогодоо тусгаж асар их хөрөнгө мөнгө энэ шинжлэх ухаанд зарцуулж байна. Монгол улсад зүрх судасны эмгэг болон хорт хавдар нь өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж үүнд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл бол стресс, бухимдал байгаа нь нейросайнсыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг ганцхан жишээн дээр харж болох юм. Өвчөл дундаас эдгэрэлт багатай, хамгийн аймшигтай өвчин бол сэтгэцийн өвчин байдаг.

Зөвхөэ өвчин эмгэгийг судлахаас гадна Монгол хүний аж төрөх ёс, байгаль цаг уур, газар нутгийн байрлал онцлогоос хамаараад тархины бүтэц , үйл ажиллагаа ялангуяа тархины бор гадар болон бусад хэсгүүдийн морфологи ба нейрофизиологийн өвөрмөц байдлыг судлах зайлшгүй шаардлага байна. Ялангуяа сэтгэн бодох үйл ажиллагаа, ой санамж, мэдрэхүйн мэдрэмж, анхаарал төвлөрөлт, сэтгэл хөдлөлийг зохицуулах үүрэгтэй тархины төвүүд Монгол хүний хувьд ямар онцлогтой байгааг судлах. Монгол хүний оюун ухааны өндөр чадвар, ухамсар, оюуны дүгнэлт , шийдвэр гаргалт гэх мэт дээд мэдрэлийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох бодит шаардлагатай байгаа талаар судлаачид ярьж байна.

Хиймэл оюун ухаан өлөр дутмын амьдралын нэг хэсэг болж байгаа энэ үкд дэлхийн Тархи судлалын байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр тархи судлалын салбарыг эх орондоо хөгжүүлэх бүрэн боломж байгаа талаар Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмон ярьлаа. энэ хүрээнд боловсон хүчнээ бэлтгэх чухал бөгөөд 2 докторант, 1 магистрыг галаадад суралцуулахаар явуулсан байна.


Сэтгэгдэл (0)