COP17 олон улсын хамтын ажиллагаа, туршлага, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бодит шийдэл хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо эхэллээ.

Дэлхийн 197 орны төлөөлөл оролцож буй тус хурлаар цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг хэлэлцэж, газрын нөхөн сэргээлт, уур амьсгалын эрсдэлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх шийдлүүдийг хэлэлцэж байна.

Бүсчилсэн хөгжлийн бодлого, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг байгаль орчны бодлоготой уялдуулж, цөлжилт, газрын доройтлын эсрэг бодит арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Энэ хүрээнд COP17 олон улсын хамтын ажиллагаа, туршлага, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бодит шийдэл хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)