Авлигын хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээд Хятад Улсад хууль бус орлогоо хүлээлгэн өгөхөөр эргэн иржээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль авсан этгээд хууль бус орлогоо төрд буцаан өгөхөөр Хятадад эргэн ирсэн талаар мэдээллийн Синьхуа агентлагаас мэдээлсэн байна.

Өмнөд Хятадын Гуандун мужийн Жянмэнь хотын Коммунист намын тойргийн хорооны орлогч дарга асан Сянь Голян нь 2016 оны 4 дүгээр сард гадаадруу оргон зайлсан талаар өмнө Синьхуа агентлагаас мэдээлж байсан бөгөөд уг мэдээллийг Хятадын авлигатай тэмцэх бүлгийн бүрэлдэхүүн болох оргосон иргэдийг буцаан авчрах, хөрөнгийг нь буцааж авах үүрэг бүхий хууль сахиулах байгууллагын ажилтан хийсэн юм.

2016 оны 6 дугаар сард Прокурорын газраас түүний хэрэгт мөрдөн шалгалт явуулж, 2019 оны 5 дугаар сард Интерполийн улаан жагсаалтад оруулсан.

“Сянь бууж өгсөн нь хууль зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж буй албан тушаалтнуудыг илрүүлэхэд Хятад Улсын зүгээс сүүлийн үед гарсан ололт амжилтыг харуулж байна” гэж мэдээллийн агентлагаас мэдэгдсэн бөгөөд “цаашид энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, оргодол болон сэжигтнүүдэд шахалт үзүүлэх болно" гэжээ.

Эх сурвалж: regnum.ru

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)