БНАСАУ-ын удирдагч олны өмнө гарахаа больжээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ жил олон нийтийн арга хэмжээнд цөөн оролцжээ. Солонгос хоорондын харилцааг хянах нэгдлийн яамны төлөөлөгч Сөүлд болсон хэвлэлийн хурлын үеэр “БНАСАУ-ын удирдагч коронавирусийн тархалтаас болж олны өмнө гарахаа больсон. Ким Жон Ун 2020, 2021 онд цөөхөн арга хэмжээнд оролцсоныг бид батална.

Тэрбээр зөвхөн намын чуулган гэх мэт улс төрийн томоохон үйл явдлуудад оролцсон. Тэрбээр хамгийн сүүлд энэ сарын 7-нд Пхеньянд болсон тоглолтыг үзжээ. Энэ нь цар тахалтай холбоотой гэж бид үзэж байна” гэжээ. Ким Жон Ун удирдагч өнгөрсөн оны тавдугаар сард урт хугацаагаар алга болсон.

Гадаадын хэвлэлүүд түүнийг хүнд өвдсөн эсвэл нас барсан тухай цуурхал тарааж байв. Гэсэн хэдий ч тэрбээр 20 хоногийн дараа олон нийтийн өмнө гарч, Сунчоны бордооны үйлдвэрийн нээлтийн ёслолд оролцжээ. Ким Жон Ун 2011 оны арванхоёрдугаар сард засгийн эрхэнд гарсан юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)