АНУ-ын редакциуд үүдээ барьж эхэллээ

Цар тахал АНУд буурч байгаа ч орон нутгийн хэвлэлийн салбарт хүнд цохилт өглөө.

Санхүүгийн хямралд орсон 70 гаруй редакц 15 сарын хугацаанд үүдээ барьж, олон зуун сэтгүүлч ажлын байргүй болжээ. Ерөнхийлөгч асан Д.Трампын үед үндэсний томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл цэцэглэн хөгжиж, орон нутгийн сонинууд хүнд байдалд орсон. АНУ-д 2005 оноос хойш 2100 орон нутгийн сонин дампуурсан байдаг. Америкийн сэтгүүлзүйн салбарт хувийн компаниуд ноёрхлоо тогтоож, өдөр тутмын сонины тал хувийг, тэр дундаа “Трибюн”, “McClatchy”, “Медиа ньюс” группийг хянах болсон.

Тухайлбал, “Алден глобал” капитал “НьюЙоркийн мэдээ”, “Чикаго Трибюн”, “Балтимор Сан” зэрэг 200 сониныг эзэмшдэг “Трибюн” паблишингийн хувьцааг эзэмших 630 сая ам.долларын гэрээ байгуулжээ. “Алден глобал”ын эзэмшилд “Денвер Пост”, “Бостон Хералд”, “Сент Пол Пионер Пресс”, “Оранж Каунти Регистр”, “Трентониан”, “ЛосАнжелесийн Мэдээ” сонин байдаг. “Алден глобал”ын гүйцэтгэх захирал Хит Фриман тэрбумтан Жефф Безос “Вашингтон Пост”-ыг шинэчилсэн шиг сэтгүүл зүйд эргэлт хийх эсэх нь эргэлзээтэй.

Тус компани сэтгүүлчдээ цомхотгож, үл хөдлөх хөрөнгөө зарж ашиг орлогоо нэмэгдүүлэхийг зорьдог. “Вашингтон Пост” сонинд бичсэнээр “Алден глобал” Холбооны тэтгэврийн хуулийг зөрчиж, сэтгүүлчдийн тэтгэврийн хадгаламжаас 294 сая ам.долларыг компанид төвлөрүүлжээ. Түүнчлэн “Фортресс инвестмент” групп “GateHouse” медиаг 1.4 тэрбум ам.доллараар худалдаж авсан. Үүнд “Миами Хералд”, “Сакраменто Бии” зэрэг шилдэг редакциуд хамаардаг. Мөн Пулитцерийн шагналт “Тампа Бэй Таймс”, “Бостон Глоб”, “Шарльзтон Пост” сонинууд ч бизнес эрхлэгчдийн мэдэлд шилжжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)