Дэлхий ба ковид:-19: Ковидийн өмнө дэлхий дахин нуран унаж буйг харуулах ноцтой баримтууд -2

Дэлхийн 185 сая эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, жирэмсэн, хүүхэд г.м өнөөдрийн байдлаар коронавирус өвчнөөр өвджээ. Эдгээр хүмүүсээс дөрвөн сая хүн коронавируст халдварын хүндрэлээр нас барсан харамсалтай мэдээ байна. Шинжлэх ухаан, эрдэмтэд, эмч нар биднийг энэ аюулт өвчнөөс аварч чадах учир тэвчээртэй байж, мэргэжилтнүүдийн үгийг сайтар дагах хэрэгтэй.

Хэдийгээр вакцины хоёр тунгаа бүрэн хийлгэсэн ч гэсэн амны хаалтаа зүүхээ болих хэрэггүй. Болгоомж хэзээ илүүддэггүй. Та вакцин бүрэн хийлгэсэн хэмээн тайвширч байж болох ч та өөрөө өвчлөхгүйгээр вирус тээгч болж, бусдыг өвчлүүлэх магадлалтай хэмээн ДЭМБ-аас зөвлөсөн. 

 

МЕКСИК

127,6 сая хүн амтай Мексикт шинээр бүртгэгдэх халдварын тоо гамшгийн хэмжээнд хүрээд байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 2,549,862 коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн Мексикт энэ өвчний улмаас 234,000 иргэн амь насаа алджээ. 

Дэлхийд коронавирусын шалтгаант нас баралтын тоогоор дөрөвдүгээрт жагсаж яваа Мексикт оршуулгын газрууд дүүрчээ.

Нас барагсдыг гудамжинд, авсанд нь чандарласан аюулт өвчний хар түүхийг хүн төрөлхтөн хэзээ ч мартахгүй

 

 

ИТАЛИ

60 сая хүн амтай Итали улс коронавируст халдварын хоёр дахь голомтоор нэрлэгдэж байв. Италид нийтдээ өнөөдрийн байдлаар 4,27 коронавируст халдварын тохиолдол бүртгэгдэж, 128 мянган хүн нас баржээ.

 

Шарил хадгалах, чандарлах газрууд ачааллаа дийлэхгүйд хүрч, хайртай хүмүүсээсээ хүн ёсоор салах ёс хийх боломж Италид коронавирусээр нас барсан 128 мянган хүний ар гэрийнхэнд олдоогүй.

 

 

ОРОС

144,4 сая хүн амтай Хойд хөрш ОХУ-д өнөөдрийн байдлаар нийтдээ 5,6 сая хүнээс коронавирус илэрсэн. Тэдний 138 мянга нь өвчнөө даалгүй нас барсан харамсалтай мэдээ байна. 

Гэсэн ч энэхүү тоо цаашид улам өсөх хандлагатай, учир нь одоогийн байдлаар ОХУ-д коронавирусийн хоёр дахь давлагаа эхэлсэн бөгөөд нэг өдөрт л гэхэд 690+ хүн уг өвчний улмаас нас барж байгаа тоо баримт байна.

Ачаалал туйлдаа хүрсэн эмч, эмнэлгийн ажилчид амь гуйсаар эцсийн амьсгалаа хураасан хэдэн мянган өвчтөнүүдийнхээ өмнөөс хэчнээн их шаналж, цөхөрсөн бол? Хүний нөөц хүрэлцээгүй, амьсгалын аппаратын хангалт муутай нөхцөлд эмнэлгийн гадаа амь тавьсан зүрх бүхний төлөө бид халдвар хамгааллын дэглэмээ сахиж, эрхэм баян эрүүл мэндээ хайрлаж, хариуцлагатай иргэн байх үүрэгтэй билээ.

 

 

ФРАНЦ

67 сая хүн амтай Франц улсад 5,79 сая иргэн коронавируст халдвараар өвчилжээ. Тэдний 111,000 нь өвчний улмаар нас барсан харамсалтай мэдээ байна. 

Гэсэн ч энэхүү тоог дарагдуулсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд ойролцоогоор үүнээс хоёр дахин илүү хүн амь насаа алдсан хэмээж байна.

 

 

ГЕРМАН

83 сая хүн амтай ХБНГУ-д 3,74 сая хүн коронавирусээр өвчилж, 91,148 хүн уг өвчний улмаас нас барсан харамсалтай мэдээ байна. Вакцин үйлдвэрлэгч орны хувьд иргэдийн дунд байгаа халдварын хурдан хугацаанд хумьж авах зорилготой байгаа нь мэдээж. 

 

Дэлхий даяараа коронавирусийн өмнө сөхөрч, нуран унаж буй энэ үед ариун цэврийг сахиж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх, өвдөхгүй байх нь бидний амьд үлдэх цор ганц арга юм. Хайртай бүхнийхээ төлөө халдвараас сэргийлж, дэглэмээ сахицгаая.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай