АНУ-ын цэргийн онгоц Афганистаны 640 хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Aмерикийн цэргийн тээврийн С-17 онгоц Афганистаны нийслэл Кабул хотоос 640 афган иргэнийг Катар руу авч гарсан талаар “DefenseOne” хэвлэлийн сэтгүүлч мэдээлсэн байна.

Сэтгүүлч “Нисэх багийнхан шийдвэр гаргаж явахаар боллоо. Тус онгоцонд дүүрэн хүн суусан байгааг харж болох бөгөөд 640 хүнийг Талибанчуудаас аварлаа” хэмээсэн ажээ.

Кабулын нисэх буудалд эх орноосоо дүрвэх гэсэн хүмүүс үймж, онгоцны нээлттэй хэсгээр орцгоожээ. Улмаар онгоцны даац хэтэрсэн ч нисэх багийнхан нислэг үйлдэхээр шийдсэн байна.

Эх сурвалж: ВВС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)