Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв

Манай компани нь “Хэрэглээг хялбаршуулж, амьдралын чанарыг сайжруулна” уриан дор ус хийгээд зуурахад бэлэн хаашаа ч тээвэрлэх боломжтой “Хуурай бетон, Зуурмагийн хуурай хольц” бүтээгдэхүүнүүдийг анх удаа эх орондоо үйлдвэрлэж барилгын салбарт нэгэн шинэ хуудас нээн ажиллаж байна. Цар тахлын хүнд хэцүү цаг үеийг хамт туулах багыг бүрдүүлж үйлдвэрлэлээ ашиглалтад оруулж чадсан нь бидний хувьд маш их хичээл зүтгэл, зориг, нэгдмэл зорилго, шаргуу хөдөлмөр байлаа.

Энэ бүтээгдэхүүн нь мөн л амьдралын бодит хэрэглээнээс урган гарсан тул хэрэглэгчид үр ашгыг нь амархан мэдэрч, богино хугацаанд танигдаж, олон хэрэглэгчидтэй болоод байна. Хэрэглэгчдийн үргүй зардлыг хэмнэх нь бидний зорилгын нэг хэсэг бөгөөд үүний дагуу 10 кг, 50 кг-н савлагаанаас хэрэглээндээ тохируулан худалдан авах боломжыг бүрдүүлсэн болно. Ингэснээр хэрэглэгчид илүү цемент, элс, хайрга авах шаардлагагүй яг таарсан хэмжээгээрээ тооцож манай бүтээгдэхүүнийг авах боломжтой юм.

Манай бүтээгдэхүүний бас нэг гол онцлого нь энгийн захиалгат зуурмагийг тээвэрлэж хүргэх боломжгүй алслагдсан газар, замын саад, бартаа ихтэй газар болон өрхийн жижиг хэрэглээнд стандартын шаардлага хангасан чанарыг хүргэх нөхцөл, боломжыг бүрдүүлсэн явдал юм.

Ихэнх хүмүүс цемент, элс, дайргыг стандартын бус орц /гурван хүрз хайрга дээр нэг хүрз цемент/-р хольж хэрэглэснээр бетоны чанар алдагдаж нэг жил ч хүрэхгүй хугацаанд хагарах, бутрах гэх мэт үргүй зардал гаргах тохиолдол их байна. Энэ бол нэг жишээ бөгөөд ийм үргүй зардал гаргаж байгаа асуудлуудыг олж илэрүүлэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаа шинжилгээний хүрээнд шийдэл гарган дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь туйлын чухал байна.

Өрхийн хэмнэлт бол улсын хэмнэлт бид ч энэ үзэл санааг бүтээгдэхүүндээ шингээж өрхөд олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг худалдан авах чадамжинд нь нийцсэн үнээр түргэн шуурхай нийлүүлж байгаадаа сэтгэл ханамжтай байдаг. Мөн бид бүтээгдэхүүндээ НАМРЫН ОНЦГОЙ ХЯМДРАЛ зарлаж байгаа бөгөөд та дээрхи хямд үнээр 11-р сарын 1-ийг хүртэл хугацаанд худалдан авалт хийх боломжтой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)