С.Лавров: ОХУ Украины дайныг тавдугаар сарын 9 гэхэд дуусгахыг оролдохгүй

МОСКВА. /BBC/. ОХУ Украинд явуулж буй цэргийн ажиллагаагаа Ялалтын өдрийг тэмдэглэдэг тавдугаар сарын 9 гэхэд дуусгахыг оролдохгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Италийн телевизийн "Медиасет" компанид ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Манай цэргүүд ямар нэг тэмдэглэлт өдөр, тэр дундаа Ялалтын баярт тааруулж ажиллагаагаа шавдуулахгүй” гэж С.Лавров хэлсэн байна.

Хэрэв Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “неонацист батальонууддаа  тушаал өгөхөө зогсоож, тэднийг бүх энгийн иргэнийг суллаж, эсэргүүцэл үзүүлэхийг нь болиулбал” энх тайванд хувь нэмрээ оруулж чадна" гэж тэрбээр ярилцлагын үеэр мэдэгджээ. 

Энэ нь ОХУ Ерөнхийлөгч Зеленскийг бууж өгөхийг шаардаж байгаа гэсэн үг эсэхийг, мөн энэ нь энх тайван тогтоох нөхцөл гэж үзэж байгаа эсэхийг ярилцлага авсан сэтгүүлч С.Лавровоос тодруулсан байна.

 

“Бид түүнээс бууж өгөхийг шаардаагүй. Бид түүнээс бүх энгийн иргэнийг суллаж, эсэргүүцэл үзүүлэхээ зогсоох тушаал өгөхийг шаардаж байна" гэж С.Лавров хариулжээ.

 

Оросын Гадаад хэргийн сайд мөн тус улс Украины дэглэмийг солихыг зориогүй гэж мэдэгдээд энэ нь “Америкийн мэргэшил” хэмээн тодорхойлов.

"Бид Украины зүүн хэсгийн ард түмний аюулгүй байдлыг хангахыг хүсэж байгаа бөгөөд ингэснээр тэдэнд энэ улсын цэрэгжилт, нацистчлалын аюул заналхийлэхгүй бол Украины нутаг дэвсгэрээс ОХУ-ын аюулгүй байдалд аюул занал учрахгүй байх болно" гэж С.Лавров хэлжээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (192.82.74.45)

    2022-05-10

    Ерөнхийлөгч В. В. Путины шинэ гэргий уран гулгалтын тамирчин Алина Загитова юм.