Монголын анхны мэдээлэл, технологийн форум Open Tech Summit-2022

Голомт банк, CIO club, START компани, Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ нар хамтран зохион байгуулж буй “ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ЕРТӨНЦ – THE WORLD IS OPEN” уриатай Open Tech Summit-2022 форум 2022.05.05-ны өдөр 13 цагаас нээлтээ хийх гэж байна.

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь технологийн салбарын төлөөллүүдийг нэг дор цуглуулан, тэдний уялдаа холбоог сайжруулах, салбарыг хөгжүүлэх шинэ алхам, нуугдаж буй шинэ боломжуудыг олж нээх зорилготой. Форумд Монголд үйл ажиллагаа явуулдаг мэдээлэл  технологийн байгууллагуудын удирдлага, төлөөллүүдийг багтаасан нийт 400 гаруй зочид уригдан оролцож, салбарын өнөөгийн дүр зураг, маргаашийн чиг хандлагын талаар санал солилцох юм. Мөн өнөөдрийн арга хэмжээнд салбартаа тэргүүлэгч захирал, мэргэжилтнүүд илтгэл тавьж, панел асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх болно.

Open Tech Summit форумыг Golomt bank болон Ikon NewsGogo.mn фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэх тул та арга хэмжээг үзэхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.

#OpenTechSummit2022

#TheWorldIsOpen

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)