Ж.Байдены айлчлалтай холбогдуулан пуужин туршихаар бэлтгэж байна

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Сөүлд хийх айлчлалтай холбогдуулан БНАСАУ тив алгасагч баллистик пуужин харвахаар бэлтгэж байна гэж Америкийн тагнуулын алба үзэж байгаа тухай CNN агентлаг тагнуулын байгууллага дахь эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ ойрын 2-3 хоногт тив алгасагч пуужин харвахаар төлөвлөж байгаа бөгөөд учир нь Пёньяны ойролцоох хөөргөх талбайд өмнөх туршилтын өмнө ажигласантай адил бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өндөр түвшний хэлэлцээ хийхээр тавдугаар сарын 19-ний пүрэв гарагт БНСУ-ыг зорино. Сөүлд айлчилсныхаа дараа тэрбээр ням гарагт Токиод хүрэлцэн очих бөгөөд Япон, Австрали, Энэтхэгийн удирдагчидтай уулзана. БНАСАУ хамгийн сүүлд тавдугаар сарын 7-нд ойрын зайн тусгалтай баллистик пуужин туршсан бол үүнээс өмнө тавдугаар сарын 4-нд харвасан юм хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (192.82.78.141)

    2022-05-18

    Жинхэнэ коммунист улсын удирдагчид баруунд сурдаггүй юм. Зүгээр л хуваагдсан Солонгос болохоос биш, жинхэнэ коммунист улс биш юм.