АНУ зэрэг 20 улс Украинд аюулгүй байдлын тусламж үзүүлнэ

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин АНУ зэрэг 20 улс Украинд аюулгүй байдлын тусламж үзүүлнэ гэдгийг зарлав. Дөч гаруй улс орон, байгууллагаас бүрдэж буй Украины Батлан хамгаалах холбоо даваа гарагт хоёр дахь удаагаа цахим хурал хийж, Украинд зэвсэг нийлүүлэх ажлын зохион байгуулалтыг хийжээ.

 

Уулзалтаар Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников дайны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн бөгөөд одоогоор хоёр тал ОХУ-ын зэвсэгт хүчинд эзлэгдсэн Украины зүүн болон өмнөд фронтод тулалдаж байна гэв.

 

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин хэлэхдээ, Итали, Дани, Грек, Норвеги, Польш зэрэг 20 орон Киевт илүү их зэвсэг, сум болон бусад хангамжийг өгөхөө амалсан шинэ багцаа танилцууллаа. Украин дахь АНУ-ын ЭСЯ дахин нээгдсэнтэй холбоотойгоор дипломат ажилтнуудаа хамгаалахын тулд АНУ-ын цэргүүд Украинд дахин нэвтрэх шаардлагатай талаар АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Милли хэлэхдээ, доод түвшний бэлтгэл ажил аль хэдийн явагдаж байна гэв гэж Монцамэ агентлаг дамжууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (66.181.191.241)

    2022-06-01

    ОХУ ганцаараа 20 гаруй улсын мөн НАТО-ын эсрэг тэмцэж байгаа аугаа байлдагч улс мөн.

  • Иргэн (203.91.115.49)

    2022-05-28

    Энэ хүнийг харахаар Америк эсвэл Африкийн нэг цөлийн амьтан донгосоод байна уу даа?