Эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор газрын тосны үнэ өсжээ

ИСТАНБУЛ. /Anadolu/. Мягмар гаргийн өглөө “Brent” маркийн газрын тосны үнэ нэг торх нь 120.12 ам.долларт хүрч өсжээ. Энэ маркийн нэг торх газрын тосны үнэ даваа гарагт 121.95 ам.долларт хүрч, арилжаа дуусахад 119.51 ам. доллар болсон байна.

 

Харин зургаадугаар сарын 7-ны өдрийн өглөө “Brent” маркийн газрын тосны үнэ 0.51 хувиар өсөж, нэг торх нь 120.12 ам.долларт хүрсэн бол "WTI" маркийн газрын тосны фьючерс үнэ нэг торх нь 119.14 ам.доллароор арилжаалагджээ.

 

Үнэ ийнхүү өсөхөд дэлхийн зах зээл дээр эрэлт нэмэгдэж, үйлдвэрлэл хангалтгүй байх вий гэсэн болгоомжлол нөлөөлж байна гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн нефтийн хоёр дахь том хэрэглэгч Хятадад “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээ суларч байгаатай холбоотойгоор газрын тосны эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт нэмэгджээ. Мөн дэлхийн даяар өсөн нэмэгдэж буй нефтийн эрэлтийг хангахад үйлдвэрлэлийн хэмжээ хангалтгүй байх вий гэсэн болгоомжлол үнэ өсөхөд нөлөөлж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт “ОПЕК+” бүлгийн орнууд долоо, наймдугаар сард олборлолтоо хоногт 648 мянган торхоор нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн билээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)