Их Британи Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна

ЛОНДОН. /Zaobao/. Москва Украины нутаг дэвсгэрээс цэргээ бүрэн татах хүртэл Их Британийн Засгийн газар ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Их Британийн Гадаад хэргийн сайд Элизабет Трасс мягмар гарагт парламентад хэлсэн үгэндээ, “Бид Украинд илүү их зэвсэг нийлүүлж, илүү олон хориг арга хэмжээ авч, Украинчууд нутаг дэвсгэрээсээ Оросуудыг хөөн гаргахад нь дэмжлэг үзүүлэхээр шийдсэн” гэсэн байна.

 

Мөн тэрбээр хэлэхдээ, “Их Британи, АНУ, Европын холбоо Москвагийн эсрэг томоохон хориг арга хэмжээ авахаар тохиролцсон. Бид хоригийг үргэлжлүүлж, Оросууд Украинаас бүр мөсөн гарах хүртэл ОХУ-аас авах импортоо зогсооно” гэж мэдэгдэв.

 

Их Британи ОХУ-ын бизнес, улс төр, шашны салбарын лидерүүдэд хориг тавьсан. Тэрбээр лхагва гарагт Турк улсад очиж, Украины Одесса хотоос үр тариа зөөх асуудлаар хэлэлцэнэ. Олон улсын хамтын нийгэмлэг энэ асуудлыг шийдвэрлэх шийдэл олоход хэлхэн долоо хоногийн хугацаа шаардана гэж Э.Трасс хэлжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (66.181.181.192)

    2022-06-28

    Эдгээр нацист улсуудын хориг арга хэмжээнүүд юунд ч хүргэхгүй, ОХУ-ын эдийн засаг сайн хэвээр байгаа. Оросын төв телевизийн оройны 23 цагийн мэдээг үзэж бай. Юнивижний 501-р суваг.