С.Шойгу: Оросын цэргүүд Лисичанск хотыг бүрэн хяналтдаа авсан

МОСКВА. /Anadolu/. Украины Лисичанск хотыг Оросын цэргүүд бүрэн хяналтдаа авсан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдээлжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурдсанаар, С.Шойгу энэ тухай Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдсэн байна. Тэрбээр Оросын цэргүүд Украины Луганск муж руу давшиж байгааг онцлон тэмдэглэжээ. 

 

С.Шойгугийн хэлснээр, "Лисичанск болон ойролцоох зарим суурин газарт бүрэн хяналтаа тогтоосон бөгөөд хамгийн том нь Белогоровка, Белая Гора, Новодружеск, Малорязанцево суурингууд аж".

 

Украины цэргүүд Лисичанск хот дахь байрлалаа орхин гарсан болохыг тус улсын Зэвсэгт Хүчний Ерөнхий штаб баталсан байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (64.119.22.61)

    2022-07-05

    АНУ ба НАТО-гийн улсууд нь Украиныг дайнд 8 жил бэлтгэсэн гэсэн.