ЕХ Украинд зэвсэг худалдан авахад зориулж дахин 500 сая евро олгохоо мэдэгдэв

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбоо /ЕХ/ Украинд зэвсэг нийлүүлэхэд зориулж Европын энх тайвны сангаас 500 сая еврогийн тав дахь санхүүжилтийг олгох эцсийн шийдвэр гарсныг тус холбооны гадаад бодлогын албаны дарга Жозеп Боррель лхагва гарагт мэдэгдлээ.

 

“Украины асуудлаар Холбоо тогтоох бүлгийн сайд нарын түвшний хурлаар тус улсын Зэвсэгт хүчинд цаашид дэмжлэг үзүүлэх зорилгоор 500 сая еврогийн тав дахь санхүүжилтийг олгохоор тохиролцлоо. ЕХ түншүүдтэйгээ хамт Украинд тусламж үзүүлэхэд тууштай анхаарсаар байх болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна. 

 

Дээрх мөнгийг хуваарилах улс төрийн тохиролцоонд тавдугаар сарын 18-нд болсон ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хүрчээ. Ингэснээр 2022 оны гуравдугаар сараас хойш ЕХ-ноос Киевт цэргийн тусламж үзүүлэхэд зориулж хуваарилсан мөнгөн дүн 2.5 тэрбум евро болж байгаа юм. Энэ мөнгийг хуучин, ашиглалтаас гарсан тоног төхөөрөмж эсвэл орчин үеийн цэргийн тоног төхөөрөмжийн шинэ захиалга хийж байгаа эсэхээс үл хамааран Украинд зэвсэг нийлүүлж буй ЕХ-ны орнууд нөхөн төлбөр болгон хэрэглэж байгаа аж Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)