ОУВС: Дэлхийн эдийн засаг шинэ хямрал руу шилжиж байна

НЬЮ-ЙОРК. /Аnadolu/. Цар тахлын үр дагавар, инфляц, мөнгөний бодлогын чангаралт, түүнчлэн Украины дайн зэрэг нь Олон улсын валютын санг /ОУВС/ энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалаа 3.2 хувь, ирэх жилийнхийг 2.9 хувь болгон бууруулахад хүргэжээ. ОХУ-аас Европ руу хийн нийлүүлэлт бүрэн зогсоож болзошгүй байгааг шинжээчид эрсдэлийн нэмэлт хүчин зүйлээр нэрлэж байна.

 

ОУВС-гийн судалгааны газрын захирал Пьер-Оливье Гуринча Вашингтон хотноо сэтгүүлчдэд тайлангаа танилцуулахдаа, "Дөрөвдүгээр сард бидний ярьж байсан аюул биеллээ олж байгааг бид харж байна" гэж мэдэгдлээ. 

 

Түүний хэлснээр, цар тахлын үр дагавраас сэргэж амжаагүй байгаа дэлхийн эдийн засаг өндөр инфляц, ялангуяа АНУ болон Европын тэргүүлэх орнуудын мөнгөний бодлогын чангаралт, Хятадын эдийн засгийн удаашрал, түүнчлэн Украины дайн зэрэг хэд хэдэн цочролыг нэг дор мэдэрч байна. 

 

“ОХУ Европ руу хий нийлүүлэхээ бүрэн зогсоож болзошгүй байгаа нь эрсдэлийн нэмэлт хүчин зүйл болж байна. Өнөөдрийн таамаг дөрөвдүгээр сарынхаас илүү бүрхэг харагдаж байна" гэж Гуринча мэдэгджээ. 

 

"Дэлхий дахин удахгүй дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын ирмэгт ирж магадгүй. Энэ оны хоёрдугаар улиралд дэлхийн үйлдвэрлэл буурсан нь юуны түрүүнд Хятад, Оросын уналттай холбоотой. АНУ-д хэрэглэгчдийн идэвхжил хүлээгдэж байснаас доогуур байв" гэж тэрбээр хэлсэн байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)