Иран улс цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх хэлэлцээрт эргэн нэгдэх нөхцөлийг хэлжээ

НҮБ. /TASS/. Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө /ҮАХЦТ/ буюу цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх хэлэлцээрийн эдийн засгийн бүх заалтыг хэрэгжүүлэх баталгааг АНУ гаргаж өгвөл Иран улс уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн байна.  Даваа гарагт Нью-Йорк хотноо эхэлсэн Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд оролцогч орнуудын 10 дугаар бага хурлын үеэр Ираны төлөөлөгчдийн гишүүн ийн мэдэгджээ. 

 

“Иран улс 2021 оны дөрөвдүгээр сараас хойш ҮАХЦТ-г бүрэн сэргээх асуудлаар хэлэлцээрт оролцогч бүх талтай шударга үнэнчээр хэлэлцээ хийсэн. Гэрээнд тусгагдсан эдийн засгийн үр өгөөжийн талаар АНУ Иранд баталгаа гаргаж өгөх шийдвэр гаргаж чадахгүй байсаар байгаа нь энэ зорилгод хүрэх хугацааг хойшлуулж байна. АНУ зөв шийдвэр гаргавал Иран улс ҮАХЦТ-ний дагуу цөмийн салбарт хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж эхэлнэ” гэж тэрбээр хэлсэн байна. 

 

Барак Обамагийн засаг захиргааны үед Иран болон дэлхийн зургаан гүрний хооронд байгуулсан цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг Дональд Трамп “маш муу хэлэлцээр” болсон гэж шүүмжилж, энэ хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж, тус улсад авсан хоригуудыг сэргээсэн юм.  Уг хэлэлцээрийг сэргээх талаарх хэлэлцээ Австрийн нийслэл хотод энэ оны дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд талуудын ээлжит хэлэлцээ өнөөдөр болно хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)