АНУ иргэддээ Оросыг нэн даруй орхихыг уриалав

МОСКВА. /anadolu/. ОХУ-ын нийслэл Москва хотод суугаа АНУ-ын Элчин сайдын яам иргэддээ нэн даруй тус улсыг орхихыг уриалжээ. 

Дипломат төлөөлөгчийн газраас ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа зарласныг сануулж, Оросын иргэншилтэй АНУ-ын иргэдийг цэрэгт татах боломжтойг анхаарууллаа. Ийм нөхцөлд АНУ иргэддээ тусламж үзүүлэх боломжгүй болно гэж дипломат төлөөлөгчийн газрын мэдэгдэлд дурджээ. 

Үүнээс гадна, Америкийн Элчин сайдын яам ОХУ-аас арилжааны нислэгийн тоо "маш хязгаарлагдмал" байгаа ч тус улсаас гарах боломжтой хэвээр байгааг онцолсон байна. АНУ-ын иргэд Орос руу зорчихгүй байх ёстой бөгөөд Орост оршин суудаг хүмүүс арилжааны зорилгоор зорчих хязгаарлагдмал боломж хэвээр байгаа дээр тус улсыг нэн даруй орхих ёстой гэж Элчин сайдын яам мэдэгдэлдээ нэмж дурджээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)