НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ-ыг буруушаасан тогтоол баталлаа

НҮБ. /Anadolu/. НҮБ-ын Ерөнхий Ассамблей /ЕА/ Украины бүс нутгуудыг ОХУ хууль бусаар өөртөө нэгтгэснийг буруушаасан тогтоолыг 143 саналаар дэмжлээ. Ерөнхий Ассамблейн 193 гишүүний дунд явуулсан санал хураалт Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудыг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах талаарх хууль бус бүх нийтийн санал асуулгыг хэлэлцэхээр 10 дугаар сарын 10-нд яаралтай хуралдсаны дараа болсон юм. 

Санал хураалтын дүнгээр 143 улс Украины дөрвөн бүс нутгийг ОХУ хууль бусаар өөртөө нэгтгэснийг буруушаасан тогтоолыг батлахыг дэмжсэн бол ОХУ, Венесуэл, БНАСАУ, Беларусь, Сири улс тогтоолыг батлахыг эсэргүүцсэн санал өгчээ. 

 

Хятад, Энэтхэг зэрэг 33 орон санал хураалтад түдгэлзсэн байна. Уг тогтоолд олон улсын харилцаанд аюул занал учруулж, хүч хэрэглэхээс татгалзах НҮБ-ын гишүүн орнуудын үүргийг онцолж, сүрдүүлэг, хүч хэрэглэсний үр дүнд эзэмшсэн газар нутгийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг сануулжээ.  “Украины Донецк, Херсон, Луганск, Запорожье мужуудын зарим хэсэг түрэмгийллийн улмаас цэргийн түр хяналтад байгаа эсвэл байсан бөгөөд энэ нь Украины бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдсан явдал юм.

Эзэлсэн газар нутгаа өөртөө нэгтгэх оролдлого хийсэн Оросын эрх баригчдын шийдвэр нь НҮБ-ын Дүрмийн зарчимд нийцэхгүй байна” гэж баримт бичигт тэмдэглэсэн байна гэж Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (66.181.191.178)

    2022-10-20

    НҮБ бол АНУ-ын компани.

  • Зочин (59.153.115.36)

    2022-10-18

    Японы 2 хот, сая шахам хүн дээр Цөмийн бөмбөг хаяж, 1945 оноос хойш дэлхийд гарсан дайн, цэргийн ажиллагааны 81%-ийг дангаараа хийж, сая сая энгийн иргэдийн амийг хөнөөж, олон улс орныг сүйрүүлж баялгийг луйвардсан АНУ-ын цэргийн гэмт хэргүүдийг НҮБ хэлэлцэж чадах уу? Тэгж чадвал НҮБ-ийг шударгаар үүргээ гүйцэтгэж байна гэж итгэж болох юм. Оросын талаарх тогтоол бол зүгээр улс төрийн шантаж, тоглоом