Украины цахилгаан станцуудын 30 хувь нь сүйдсэн гэж мэдэгдэв

КИЕВ. /DW/. Энэ сарын 10-наас хойш Украины цахилгаан станцуудын 30 хувь нь сүйдсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Улмаар орон даяар цахилгаан эрчим хүч их хэмжээгээр тасалдахад хүрсэн гэж тэрбээр твиттер хуудсандаа бичсэн байна. 

 

В.Зеленский Украины эсрэг бүрэн хэмжээний дайн эхлүүлсэн Оросын эрх баригчдыг улс орныхоо эрчим хүч, чухал дэд бүтцийг чиглэсэн террорист ажиллагаа явуулж байна гэж буруутгав. “Путиний дэглэмтэй хэлэлцээ хийх ямар ч орон зай үлдсэнгүй” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. 

 

Оросын арми 10 дугаар сарын 10-наас Украины дэд бүтцэд эрчимтэй цохилт өгч эхэлжээ. Энэ нь Крымийн гүүрэн дээрх дэлбэрэлтийн дараа болсон бөгөөд Кремль уг дэлбэрэлтэд Украины аюулгүй байдлын албаныхныг буруутгасан бол Киев дэлбэрэлтэд оролцоогүй гэдгээ мэдэгдсэн. 10 дугаар сарын 18-ны өглөө Украины Киев, Днепр, Житомир зэрэг хотуудын эрчим хүчний байгууламжууд, чухал дэд бүтцэд цохилт өгч, эдгээр хотод цахилгаан, усан хангамж тасалджээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (66.181.191.178)

    2022-10-20

    Украин болох ОХУ-ын нутагт бүх цахилгаан станцууд сүйдсэн.