В.Зеленский: Украин Крымийг заавал чөлөөлнө

КИЕВ. /Anadolu/. Украин улс хууль бусаар нэгтгэгдсэн Крымийн хойгт бүрэн эрхээ заавал сэргээх болно гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский иргэддээ дүрс бичлэгээр хандаж үг хэлэхдээ мэдэгджээ. 

“Бид Крымийг заавал чөлөөлнө. Бид эх орныхоо энэ хэсгийг бүх Украины төдийгүй бүх Европын орон зайд эргүүлэн авчирна” гэж В.Зеленский хэлсэн байна. 

 

Түүний хэлснээр, “Украины ялалтын ачаар тус улсад энх тайвныг хэдий чинээ хурдан тогтооно Орос улс бусад бүс нутагт, тэр дундаа Ойрхи Дорнодод Ирантай хамсан муу муухайг авчрах цаг хугацаа төдий чинээ бага байх болно”.

 

Украины төрийн тэргүүн мөн мягмар гарагт тус улсад хүрэлцэн ирсэн Германы Ерөнхийлөгчтэй маш үр дүнтэй хэлэлцээ хийсэн гэж мэдэгджээ. 

“Бидэнд агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн, үр дүнтэй систем нийлүүлсэнд Герман улсад бид маш их талархаж байна. Бид ийм шинэ системийг хүлээж байна” гэж Украины удирдагч хэлсэн байна.

Түүний хэлснээр, Украин, Германы удирдагчид батлан хамгаалах, улс төр, санхүү зэрэг хоёр орны хамтын ажиллагааны бүх чиглэлийн талаар хэлэлцжээ. 

“Украиныг сэргээн босгох ажилд маш их анхаарал хандууллаа. Энэ ажилд биечлэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаад Ерөнхийлөгч Штайнмайерт талархаж байна. Бид сэргээн босголтын чиглэлээр Герман улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ. Нутгийн удирдлагуудын түвшинд энэ нь мөн Ерөнхийлөгчийн ивээлийг авах болно" гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ. 

В.Зеленский мөн Их Британийн шинэ Ерөнхий сайд Риши Сунактай утсаар ярьж, түүнийг Украинд айлчлахыг урьсан тухайгаа мэдээлсэн байна хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)