АНУ Украинд цэргийн шинэ багц тусламж үзүүлнэ

ВАШИНГТОН. /Associated Press/. АНУ-ын эрх баригчид Украинд 275 сая ам.долларын цэргийн шинэ багц тусламж үзүүлэхээр шийджээ. Багцад "HIMARS" зэрэг галлагч тийрэлтэт системд зориулсан сум багтсан гэж “Associated Press” агентлаг пүрэв гарагт мэдээлжээ. 

Тусламж үзүүлэх тухай мэдээллийг Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби “CNN” сувгаар баталжээ.

 

Албаны эх сурвалжаас эш татан “АР” агентлагийн мэдээлснээр, энэ тусламжийг олгох тухай 24 цагийн дотор албан ёсоор зарлаж магадгүй. Шинэ багцын ихэнхийг сум эзэлж байна гэж тус агентлаг тэмдэглэжээ. Тэдгээрийг Пентагоны агуулахаас нийлүүлэх аж. 

 

Киевт үзүүлэх тусламжийн дараагийн багцад АНУ-ын өмнө нь Украинд нийлүүлж байгаагүй шинэ зэвсэг орохгүй гэж хэвлэлүүд бичсэн байна. 

 

“Тун удахгүй Украинд нэмж цэргийн тусламж үзүүлнэ гэж бодож байна” хэмээн Кирби хөтлөгчийн тусламжийн талаарх асуултад хариулахдаа хэлжээ. Түүний хэлснээр, АНУ “20 гаруй багц тусламжийг хэдийн үзүүлээд байна”. Ойрын үед АНУ дахин нэг тусламж илгээнэ гэж бодож байна. Бид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь хэлж байсанчлан хэдий чинээ шаардагдана төдий чинээгээр тусламжаа үргэлжлүүлнэ” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)