БНАСАУ өнөө өглөө пуужин харважээ

ПЁНЬЯН. /DW/. БНАСАУ өнөө өглөө Япон тэнгисийн чиглэлд ойрын зайн тусгалт гурван баллистик пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ. Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, БНАСАУ зүүн эргийн Вонсан хотын орчмоосоо 8:51 цагийн орчимд пуужин харвасан байна. БНСУ, АНУ даваа гаргаас эхэлсэн таван өдрийн томоохон агаарын сургуулилалтыг эсэргүүцэж буйгаа БНАСАУ энэ үйлдлээрээ илэрхийлж байгаа бололтой байна.

Баллистик пуужингуудын нэг нь Хойд хязгаарлах шугамаас өмнө зүгт унасан бол өөр нэг нь БНСУ-ын зүүн нутгийн Сокчо хотоос зүүн зүгт 57 км зайд усанд унажээ. Гурав дахь пуужингийн хувьд олон улсын усан бүсэд унахынхаа өмнө Уллында арлыг чиглэж байсан нь агаарын түгшүүр зарлахад хүргэсэн байна.

БНАСАУ ойрын хугацаанд цөмийн туршилт явуулж магадгүй байгаатай холбогдуулан БНСУ, АНУ-ын талууд даваа гаргаас “Vigilant Storm” нэртэй хамтарсан сургуулиа эхлүүлсэн бөгөөд үүнд 240 гаруй байлдааны онгоц оролцож байгаа юм хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Сэргэлэн (66.181.179.184)

    2022-11-03

    Тусгаар улсын хилийн орчим цэргийн сургууль хийгээд байхаар чинь хүн байтугай өт хорхой ч уурладаг юм байгаа биз дээ. Юм л бол Хойдыг муулах юм, өөрсдөө хилийнх нь ойролцоох цэргийн сургуулиа больчих хэрэгтэй ш дээ. Өдчихөөд бусдыг муулахдаа сайн гэж. Ядарсан амьтанд дээрэлхүү нэг ийм баагийнууд байдаг шүү дээ