“Time” сэтгүүл В.Зеленскийг “Оны хүн”-ээр тодруулжээ

ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн “Time” сэтгүүл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг “Украины хүсэл зориг”-ийг илэрхийлэгч хүмүүсийн хамтаар “Оны хүн”-ээр лхагва гарагт тодруулжээ.

“Орос хоёрдугаар сарын 24-нд Украинд довтолсноос хойш Киевээс зугтан гаралгүй үлдэх В.Зеленскийн шийдвэр нь хувь заяаг тодорхойлох үйлдэл болсон” гэж “Time” сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фелсенталь хэвлэлийн мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.

Сэтгүүлийн нүүрэнд гарсан “Украины хүсэл зориг”-ийг илэрхийлэгчдэд Украинд эмч нарыг дайны шарх эмчлэхэд сургаж бэлтгэсэн Британийн мэс засалч Дэвид Нотт, зоогийн газраа цэргийн хоолны газар болгосон Киевийн тогооч Евгений Клопотенко, их буугаар галлах үеэр эмнэлгийн хонгилд жирэмсэн эхчүүдэд амаржихад тусалсан хүүхдийн анестезиологич Ирина Кондратова нар багтжээ. Энэ долоо хоногийн эхээр танилцуулсан “Оны хүн”-ээр тодруулахаар нэр дэвшүүлсэн хүмүүсийн жагсаалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, өнгөрсөн онд “Оны хүн”-ээр тодорсон Америкийн тэрбумтан Илон Маск, мөн Ираны жагсагч нар багтаж байснаас өдгөө 44 настай В.Зеленский, “Украины хүсэл зориг”-ийг илэрхийлэгчид ийнхүү шалгарсан байна хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)