Х.Нямбаатар: Гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ

Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “Таван Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй. “Шувуу” ажиллагааны хүрээнд буюу мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг гадаадаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар олон нийтэд мэдээллээ.
 

Тэрбээр "Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх, хууль хяналтын байгууллагыг энэ чиглэлийн ажлаа эрчимжүүлэх чиглэлийг өгсөн. Энэ дагуу АТГ, УЕПГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариуд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна. Өнөөдөр хоёр хүн нэмэгдэнэ. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлийн шатанд буюу яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан. Оргон зайлсан гэж хэлэх боломжгүй. АТГ-ын удирдлагуудтай өчигдөр уулзаж ярилцсан. Энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа өнөөдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлнэ. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг зохин байгуулна гэдгээ хэлсэн. Ингээд нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрахаар болж байна гэлээ.

Эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн нэрс:

1. Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайд асан

2. Т.Бадамжунай УИХ-ын гишүүн асан

3. Н.Удаанжаргал “Таван Толгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан

4. Үржинбадам Замын-Үүд дэх Цагдаагийн хэлтсийн дарга

5. С.Төмөрбат

6. Т.Отгонбаатар

7. Б.Мөнхзул

8. Т.Даниал

9. Ц.Учрал /Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, аюултай гэмт хэрэгтэн/

10. У.Алтанцэцэг

11. Л.Алтантулга

12. В.Түмэнжаргал

13. Ө.Хонгорзул

14. Ж.Отгонбаатар

15. Г.Мягмаржав

16. Д.Буянцэцэг

17. С.Авжат

18. Б.Билгүүн

19. Ш.Жандос

20. Н. Гэлэгбаатар

21. М.Чимэдорж

22. Б.Учрал

23. М.Жавхлах

24. А.Ганзориг

25. Ц.Цэрэнчимэг

26. Н.Сувд-Эрдэнэ

27. Д.Лүндээдорж

28. Д.Нандинцэцэг

29. Д.Төгс-Эрдэнэ .... гэх мэт хүмүүсийг эрэн сурвалжилж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Монгол (46.114.146.146)

    2023-03-21

    Энэ нэг төлгөн дарга худлаа шаах нь дэндээд байгаа. Чадахгүй ш дэ. Оршин суугаа хаяг нь тов тодорхой Сайханбилэгийг л аваад ирж чадахгүй өдий хүрлээ.

  • Иргэн (192.82.86.175)

    2023-03-10

    Төрийн албан хаагчид яруу найрагчид болсон байна. Урлагийнхан шиг хар тамхиа хэрэглээч ээ!