Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өссөн байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 3 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.2 хувь, өмнөх оны эцсээс 3.4 хувь, өмнөх сараас 1.0 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өсөхөд:

-Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.3 хувь,

-Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.0 хувь,

-Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.5 хувь,

-Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.8 хувь,

-Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.2 хувь,

-Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь,

-Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 20.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (192.82.90.124)

    2023-04-10

    Монголын улс төрчид Монголын бизнесменүүдийг бүх талаараа дууриадаг юм.