Гэмт хэрэг, зөрчлийн гаралт 2022 оны энэ үетэй харьцуулбал 17.4 хувиар өсчээ

Монгол Улсын хэмжээнд 2023 оны эхний 10 сард нийт 2.665.355 зөрчил шалгасан нь өмнөх 2022 оны мөн үетэй харьцуулбал 394.708 зөрчил буюу 17.4 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн 2.665.355 зөрчлийг ангилан авч үзвэл:

• Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих 0.01 %-ийг

• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 0.3 %-ийг

• Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 3.5%-ийг

• Бусад төрлийн зөрчил 6.5 %-ийг эзэлж байгаа бол

• Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 89.7 %-ийг тус тус эзэлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)