Шинэ Зуунмод хотыг “ХҮННҮ ХОТ“ болгон нэрийг нь өөрчлөх зэрэг 3 зүйлтэй эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьжээ
- 2025-01-23
- Улс төр
- 1

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.01.22) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн өдөр “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолоор “Шинэ Зуунмод хот”-ыг нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан.
Шинэ Зуунмод хот нь хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, эдийн засагтай, нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэх, Төв аймагтай бүх талаар хөгжлийн интеграцад орж хотын эдийн засгийн үр ашгийг хамт хүртэх нөхцөл боломжийг бүрдүүлэх хүрээнд бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх шатанд шийдвэрлэх шаардлагатай тодорхой нөхцөл тулгараад байгаа юм байна.
Тус хотын бүтээн байгуулалтын төслийн явц, үр дүнгийн зах зээл, эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, олон улсын хэмжээнд оруулах хувь нэмрийг тодорхойлж, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, түншлэл, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд хотын хөгжлийн зорилго, ирээдүйн байр суурийг төлөөлөхүйц нэр шаардлагатай болсныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.
Иймд олон улсад брэндинг хийх нөхцөл бүрдэх, түүнчлэн хотын нэрийг соёлын өв, түүхийг онцолж, судалгаанд үндэслэн маркетинг, сурталчилгааны стратегийг төлөвлөх ач холбогдолтой хэмээн үзэж олон улсын түвшинд шинэ хотыг илэрхийлэн таниулах, Монгол Улсын талаар төдийгүй шинэ хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, төслийн зорилтыг илэрхийлж чадах нэрийг “ХҮННҮ ХОТ” хэмээн тодорхойлжээ. Энэ хүрээнд Hunnu Empire бичиглэлийг олон улсад хэвшүүлэх хэрэгцээ үүсч байгааг мөн танилцуулжээ.
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь гурван зүйлтэй байх бөгөөд нэгдүгээр зүйлд хуулийн “Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай” хэмээх нэрийг “Хүннү хот” болгон өөрчлөх болон хууль доторх эшлэл авсан зохицуулалтыг өөрчлөх, хоёрдугаар зүйлд хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцох, гуравдугаар зүйлд хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг зохицуулахаар тусгасан аж.
Хуулийн төслүүдийг баталснаар шинэ хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ “Хүннү” ухаалаг хот байгуулах төслийн агуулга, ач холбогдлыг тодорхой болгож, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад нэр томьёоны хувьд төөрөгдөл үүсгэхгүй төдийгүй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Түүнчлэн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, өнөөгийн төдийгүй ирээдүйн хэрэгцээг хангахын зэрэгцээ байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмждэг амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хот болгон хөгжүүлэх нөхцөлийг хангахад ач холбогдолтой гэв.

Сэтгэгдэл (1)
Paul Hanson (169.197.143.22)
HOW THE HACK ANGELS RECOVERY EXPERT ENABLED ME RECOVER MY STOLEN CRYPTO BACK Losing your hard-earned digital assets, particularly cryptocurrency, can be a devastating and disheartening experience. I'll never forget the day I fell victim to crypto fraudsters. I had invested a significant amount of money, $967,000, in what I thought was a legitimate cryptocurrency platform, but it turned out to be a sophisticated and well planned cryptocurrency scam. I lost everything - my entire investment, gone in an instant with no knowledge of what to do or whom to turn to for help in my distress. I was devastated, feeling like I'd been punched in the gut. I didn't know where to turn or who to trust. I felt like I'd never see my money again. Desperation led me to search tirelessly for a solution. That is when I discovered THE HACK ANGELS RECOVERY EXPERT A trusted friend recommended them to me, saying they specialized in recovering lost funds from crypto scams. I was skeptical at first, but desperate for a solution I had to reach out to them through their contact. For anyone in a similar situation seeking to recover funds lost to online scams. You can contact them through their hotline WhatsApp +1(520)200-2320) Email at (support@thehackangels.com). They also have a great Website (www.thehackangels.com) I highly recommend contacting THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They’ll ensure you get your money back in full. If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help!