Цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцсэн үйлдлийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 16.00 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт автомашин гарц хааж зогсоод 1 цаг гаруй утасаа авахгүй байснаа гарч ирээд хэл амаар доромжилж байгаад, дахин машинаа цоожилж орхиод буцаад орчихлоо” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мэдээллийн дагуу алба хаагчид очиж шалган замын зорчих хэсэгт иргэдийн тээврийн хэрэгслийг хааж байршуулсан Toyota Sai маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг дуудан ирүүлж, зорчих хэсгийг чөлөөлөхийг хэлж тайлбарлахад тухайн орчимд байсан жолооч нартай маргалдаж, улмаар алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байдлаар байршуулж, учирч болох аливаа эрсдлээс сэргийлэхийг зөвлөж байна.

Нийтэлсэн: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)