Монгол Улсын хамгийн анхны задгай усан паркийг энэ зун бүрэн ашиглалтад оруулна

Монгол Улсын хамгийн анхны задгай усан паркийг Дархан хотын "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан.

Өнгөрсөн долоо хоногт усан паркийн хэвийн үйл ажиллагааг нарийвчлан шалгах туршилт, тохируулгын тестийг хийсэн.

Туршилтын үеэр техникийн 1 асуудал илэрчээ.

Паркийг бүрэн ашиглалтад оруулахад дээрх техникийн асуудлыг засварлах шаардлагатай тул нээлтийн өдрийн тов тодорхойгүй байна.

Усан паркийг энэ зундаа багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)