Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна

Монополын эсрэг газраас Агентлагийн даргын тавдугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай удирдамжтай, хяналт шалгалтыг бүх төрлийн шатахуун импортлогч болон жижиглэн, бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулан эхлүүллээ.

Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын дарга П.Номин-Эрдэнээр ахлуулсан тус ажлын хэсэг хяналт шалгалтын хүрээд бүх төрлийн шатахуун импортлогч, жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж тус бүрээр үнэ бүрдэлтийн мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийх, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн эсэх, зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгуулах, хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх, хяналт шалгалтын дүн мэдээг нэгтгэн, санал боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулна гэж Монополын эсрэг газраас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)