Байт харвааны тусгайлан сургасан 18 адууг хулгайлан төхөөрчээ
- 20 цаг 55 мин
- Нийгэм
- 0
Энэ сарын 7-ны үүрээр морьт харваа, намнаа хэмээх өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд ашигладаг тусгай сургуультай 18 морьдыг хулгайд алдсан хэрэг гарсан. Уг хэргийг ЭЦА-ны малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, ХУД-ийн цагдаагийн хэлтэс болон Налайх дүүргийн цагдаагийн мөрдөгчид хамтран гурав хоног эрэн сурвалжилж өнгөрсөн шөнө /2025.06.13/ сэжигтнүүдийг дайчлан баривчилжээ. Энэ хэрэгт морьдыг бойнд өгч төхөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.
Энэ хэргийг 18-29 насны зургаан залуу үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд морьдыг бүгдийг нь төхөөрсөн байсан аж.
Уг морьд нь удахгүй болох олон улсын морьт харвааны уралдаанд бэлтгэхээр Жаргалантын аманд зусаж байжээ.
Тухайн өдөр морьдыг гурваас дөрвөн хүн бүлэглэн хулгайлан, баруун хойш чиглэн тууж явсан бөгөөд морьдын байршил тогтоогч GPS төхөөрөмжийг авч хаясан нь олдоод байсан юм.
Сэтгэгдэл (0)