“Алтан од” шагналыг “Physical Asia”-д оролцсон Монголын баг тамирчдад гардууллаа
- 5 цаг 20 мин
- Нийгэм
- 0

Монголын Үндэсний Олимпын Хорооноос олон улсын спортын нэр хүндтэй тэмцээн “Physical Asia”-д амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Монголын баг тамирчдад “Алтан од” шагналыг Олон улсын Олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардууллаа.
Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын баг тамирчид “Physical Asia” тэмцээнд гаргасан амжилт, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаагаараа олон улсын түвшинд Монгол Улсын спортын хөгжил, тамирчдын ур чадварыг таниулж чадсаныг онцлон тэмдэглэв.
“Алтан од” шагнал нь Олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, улс орныхоо нэр хүндийг өсгөсөн тамирчид, баг, дасгалжуулагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлдэг хүндэт шагнал билээ.
“Physical Asia” тэмцээнд оролцсон Монголын баг тамирчид нь бие бялдар, тэсвэр тэвчээр, багаар ажиллах чадвараараа онцгой амжилт үзүүлж, цаашид олон улсын спортын тавцанд илүү өндөр амжилт гаргах бүрэн боломжтой гэдгийг харуулсан юм гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл (0)