ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 13.967 тохиолдол батлагдаад байна

Улаанбурхан өвчний халдварын тохиолдол буурахгүй байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний 13.967 тохиолдол батлагдаад байна. Үүнээс нийслэлд 11.447, орон нутагт 2515, нас баралт 12 бүртгэгдсэн байна.

Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5182 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3309, 5-9 насны 1806 хүүхэд, 15-19 насны 1749 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх боломжтой. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)