Ривер гарден чиглэлд нийтийн тээврийн шинэ зогсоол нэмлээ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Ривер гарден (хойд) зогсоолыг шинээр нэмлээ. 

Тус зогсоолд

  • Ч:63 “Хан хиллс хотхон-Ривер гарден–МУБИС-Ард кино театр”,
  • Ч:84 "Бага тэнгэр сити-Хан хиллс хотхон-120 мянгат" чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсох юм.

Дээрх замналын өөрчлөлтийг энэ сарын 28-ны өдрөөс мөрдөж эхэлнэ гэж НТБГ-аас мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)