"Багануур үйлдвэрлэл, технологийн парк" ашиглалтад орсноор 4000 ажлын байр бий болно
- 1 цаг 40 мин
- Нийгэм
- 0

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Xэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Багануур дүүрэгт ажиллах үеэр үйлдвэрлэл технологийн парк, дулааны станцын өргөтгөлийн төслүүдтэй танилцлаа.
Зуун жил ажиллах нөөцтэй нүүрсний уурхайг түшиглэн байгуулах Багануурын Үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил дуусжээ.
Улмаар үйлдвэр барих аж ахуйн нэгжүүдийг дэмжих, хууль эрх зүйн орчныг шинэчилж, тодорхой болгох гээд УИХ, Засгийн газрын зүгээс бодлогоор дэмжих, асуудлуудыг шийдэх шаардлагатай байгааг сайд онцолсон байна.
Энэ хүрээнд Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн барихаар болжээ.
Үр дүнд нь 4000 ажлын байр бий болж, 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах "Багануур Үйлдвэрлэл, технологийн парк"-аас эхлээд Эрдэнэтийн "Зэс хайлуулах цогцолбор үйлдвэр", Дарханы "Ган төмөр хайлуулах цогцолбор үйлдвэр", Тавантолгой, Алтанширээ, Ховд зэрэг олон паркийн бүтээн байгуулалт эхэлж, олон үйлдвэр баригдана гэв.


Сэтгэгдэл (0)