Автобус хулгайлсан этгээд согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 30-ны 06:45 цагт автобусны жолоочийг ариун цэврийн өрөө орох хооронд тээврийн хэрэгслийг нь хулгайлсан хэрэг гарчээ. 

Тодруулбал "Сайхан ирээдүй" ХХК-ийн 18-037 гарааш дугаартай тээврийн хэрэгсэл 07 цагт Өвөр Согоот чиглэлд зорчихоор Вокзалаас эх авах байжээ. 

Тухайн үед тээврийн хэрэгслийг унтраасан тул камераар шүүх боломжгүй нөхцөл байдал үүсжээ. 

Улмаар Тээврийн цагдаагийн алба болон Авто тээврийн үндэсний төвүүд рүү мэдээлэл дамжуулж хоёр цагийн дотор эвдрэл, гэмтэлгүй олсон аж. 

Автобусыг хулгайлсан этгээд нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэв.  

Эх сурвалж: НТБГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)