Зах, худалдааны төвүүдийн ойр орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг богино, дунд хугацаанд бууруулах ажлын хэсэг сар шинийн баярыг угтан зах худалдааны төвийг чиглэсэн авто замын ачааллыг бууруулах тухайд үе шаттай зохицуулалтуудыг хийж байна.

Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллах санал гаргаж, аж ахуй нэгжүүд дэмжсэн.

Имарт худалдааны төв шөнийн 00:00 цаг хүртэл, бусад худалдааны төвүүд 2 хүртэлх цагаар үйл ажиллагаагаа сунгасан.

Мөн ачаалалтай 60 байршилд хөдөлгөөн зохицуулалт хийх хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

Тэгвэл өнөөдөр ажлын хэсгийн хурлаар худалдааны төвүүдийн ойр орчмын зогсоолыг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.

Имарт худалдааны төв 4 байршилд зогсоол, Бөмбөгөр худалдааны төвийн орчимд Урт цагааны зогсоолыг нээх асуудлаар ажлын хэсэг очиж ажиллахаар боллоо гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)