ОБЕГ: 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа
- 1 цаг 30 мин
- Нийгэм
- 0

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 76 нь обьектын гал түймэр, 3 нь газар хөдлөлт, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Сэтгэгдэл (0)