ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ
- 2 цаг 12 мин
- Нийгэм
- 0

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.16-2026.02.23/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 46 суманд аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 20 иргэний амь насыг авран хамгаалж, 28 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа.
Нийт дуудлагын 53 нь обьектын гал түймэр, 2 нь газар хөдлөлт, 40 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага (цас шаварт суусан-23, зам тээврийн осол-3, төөрсөн, сураггүй болсон-9, өндрөөс унах-1, усны осол-1) байна.

Сэтгэгдэл (0)