АТГ-аас Э.Бат-Амгалан, Э.Батбаяр нарыг шалгаж эхэлжээ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, түүний төрсөн дүү Э.Батбаяр нарыг АТГ-аас “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчдийн гомдлын дагуу хэрэг нээн шалгаж эхэлжээ.

"Эрдэнэт" үйлдвэрийн үүсмэл овоолго ашигладаг “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл 2026.02.13-нд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон түүний дүү Э.Батбаяр тэргүүтэй хэд хэдэн хүнийг 30 орчим тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр шалгуулахаар АТГ-д гомдол гаргаж буйгаа мэдэгдсэн.

Орхон аймгийн 24500 иргэн “Зэс эрдэнийн хувь” компанид  хувьцаа эзэмшдэг. Тэдний төлөөлөл болох 7000 орчим иргэн нэгдэн, сайд Э.Бат-Амгалан, түүний төрсөн дүү Э.Батбаяр, найз Б.Дэлгэржаргал нарыг их хэмжээний мөнгө шамшигдуулсан. Хууль бусаар олж авсан мөнгөө угааж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгала

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)